Нийслэлийн Засаг даргын санаачилгаар НЗДТГ, Монголын 3x3 сагсан бөмбөгийн холбоо хамтран зохион байгуулж буй “Улаанбаатар кап 2022” тэмцээн өчигдөр Д.Сүхбаатарын талбайд эхэллээ. Тэмцээн тавдугаар сарын 16-наас зургадугаар сарын 1-ний хооронд 3x3 стандартын дагуу зассан талбайд үргэлжилж байгаа юм.
Хотын спортын гол төрөл хэмээн олон улсад нэрлэгдэж буй, олимпын наадмын албан ёсны төрөл болох 3x3 сагсан бөмбөгийн тэмцээнийг нийслэлийн есөн дүүргийн залуучуудыг хамруулан Олон улсын сагсан бөмбөгийн холбоо (ФИБА)-ын 3х3 стандарт, шаардлагын дагуу өндөр түвшинд зохион байгуулж байна.
Уншигч та бүхэнд тэмцээний эхний өдрийн гэрэл зургаас хүргэж байна.