Ногоон хөгжлийн болон нийтийн төлөөх ажилд ажилгүй иргэдийн оролцох боломжийг хангах, иргэдийг эх орныхоо байгаль орчныг хамгаалах, нөхөн сэргээх, өөрсдийн амьдарч буй орчны нийтийн эзэмшлийн зам, талбайг сайжруулахад дэмжлэг үзүүлэх замаар ажлын байраар хангаж, орлогыг нэмэгдүүлэх зорилготой НОГООН АЖЛЫН БАЙР хөтөлбөрийг хэрэгжүүлнэ.
Төслийг энэ сарын 17-ны өдөр хүртэл хүлээн авна.
Дээрх хөтөлбөрт ажил олоход хүндрэлтэй байгаа иргэд болон мэргэжлийн холбоод, ТББ хамрагдах боломжтой. Та тус хөтөлбөрт хамрагдахыг хүсвэл харьяа аймаг, дүүргийн Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний газар, хэлтэст хандаарай.
Дэлгэрэнгүй мэдээллийг дараах линкээр татаж авна уу
https://mlsp.gov.mn/uploads/files/hutulbur2022.pdf...
Хөдөлмөр, нийгмийн хамгааллын яам