Пранкчин Б.Баттогтох дараагийн пранкаа Улаанбаатар хотод хийхээр иржээ. Бид түүнтэй хэсэг хөөрөлдлөө. Энэ удаад “Molpedia” –ын Б.Гансүхтэй хамтарч бичлэг хийхээр төлөдлөөд байгаа гэнэ.
-Бидний урилгыг хүлээж авсанд баярлалаа. Улаанбаатарт хэзээ ирэв ээ? Ямар төлөвлөгөөтэй ирсэн бэ?
-Нийт уншигчдадаа энэ өдрийн мэнд хүргэе. Б.Баттогтох байна. Улаанбаатарт ирээд хоёр өдөр болж байна. Уншигчид маань гадарлаж байгаа байх, хэд хэдэн пранк хийх гэж Улаанбаатарт ирлээ. Мөн намайг урьсан сайт, телевизүүдээ хүндэтгээд, ирсэн байгаа шүү.
- Тантай 10-аад хоногийн өмнө холбогдоход нутагтаа 2-3 пранк хийчхээд Улаанбаатарт ирнэ гэж байсан. Энэ төлөвлөгөө амжилттай юу?
-Бичлэгүүдээ арай дуусгаж амжаагүй л байна. Дөрөв дэх пранкаа хийж байгаад Улаанбаатар явах цаг тулаад түр орхисон байгаа.
-Нийслэлчүүдээс ямар “араакшн” гарах бол? Энэ талаар бодож үзсэн үү? Хэзээ эхлэх гэж байна даа?
-Энэ удаагийн пранкаа илүү “hard” хийнэ гэж төлөвлөж байгаа. Та бүхний хэлдгээр бол реакшн, харин минийхээр бол “араакшн” гээд байгаа шүү дээ. Хүмүүс бол мэдээж хүнд хүлээж авч байгаа, нүүрэндээ крем нялуулсан хүнд сайхан байхгүй нь лавтай. Улаанбаатарт яаж хүлээж авах бол гэж их бодсон, бас эмээж байна. Увсдаа хийхдээ айгаагүй зүйлийг Улаанбаатарт хийхээр яах бол гэсэн бодол төрсөн.
- Эхлээд уурладаг юм байж, дараа нь пранк гэдгээ хэлэхээр юу гэж хүлээж авч байсан бэ? Арай зөөлөрч байна уу?
- Манай залуучууд харьцангуй зөөлөн хүлээж авч байсан. Тэдгээр залуучууддаа баярлалаа. Илүү ойлгож хүлээж авч байгаа хүмүүс олон байсан.
“Molpedia”-ийн Ганаатай хамтрахаар төлөвлөөд бид уулзсан. Тэгэхэд Ганаа анхааруулж “Монголд пранк хийдэг хүмүүс илүү зөөлнөөр хийдэг, гадаадын бичлэг шиг хүнд төрлөөр нээх их оролдоод байдаггүй. Тийм учраас хүмүүс уурлана, ойлгохгүй үе байна байх. Гэхдээ битгий шантраарай” гэсэн.
- Бичлэг дээрх сэтгэгдлүүдэд ач холбогдол өгсөн үү? Ер нь сонирхож уншсан уу?
-Хүмүүсийн сэтгэгдэл гэдэг айхтар зүйл юм байналээ. Яах гэж ийм юм хийж байгаа юм, галзуу, солиотой, өвчтэй юм уу гэсэн үг олон байсан. Гэхдээ миний хувьд өөрөө хүмүүсийн дургүйг хүргээд ч хамаагүй зориглоод хийгээд үзье гэж бодсон. Хүмүүс яагаад үүнийг хөөргөөд, өөгшүүлээд байдаг юм бэ? чи Монголоос зайлаач ээ гэх хүмүүс ч байсан. Тэднийг аль болох тоохгүй байхыг хичээдэг. Мөн а
-Бичлэгэн дээр араакшн өндөртэй залууд цохиулсан хэсэг байсан. Тэнд яг юу болов оо?
-Айлгадаг бичлэгэнд гарсан залууг цочоох гэсэн ч цочоогүй. Тэгээд яаж байгаа юм бэ? гээд тиймэрхүү зүйл болохын хувьд болсон. Намайг улаан жакеттай явж байхад хараад таньсан хэдий ч алгадсан. Тухайн үед тэр залуу стресстэй, бухимдалтай явж байсан юм билээ. Би ч тийм байна гэж санаагүй, харин дараа нь уучлал гуйгаад өнгөрсөн. Ер нь пранкдсан хүмүүстэйгээ камер ний ард мэдээж ойлголцоод салдаг.
-Хүмүүс ямар зөвлөгөө өгч байна?
-Зарим нь салфетка өгсөнгүй, нүүрээ угаах ус өгсөнгүй гээд байдаг. Харин энэ удаад бэлтгэлтэй байгаа. Салфетка, усаа аваад явна.
-Энэ хүртэл ярилцсан танд баярлалаа. Бидний яриа энэ хүрээд өндөрлөж байна. Уншигчдадаа хандаж хэлэх зүйл бий юу?
-Биднийг дэмжиж байгаа, мөн дэмжихгүй байсан ч хамаагүй бүх хүмүүстээ баярлалаа.
Т.Мөнхжаргал
Сэтгэгдэл (6)