Өнөөдөр "Дэлхийн оюуны өмчийн өдөр" тохиож байна. Одоогоос 22 жилийн өмнө Дэлхийн оюуны өмчийн байгууллагын Ерөнхий ассамблейн хуралдаанаар энэ өдрийг дэлхийн оюуны өмчийн өдөр хэмээн тунхаглажээ. Манай улсын хувьд энэ өдрийг 2003 оноос эхлэн тэмдэглэж ирсэн. Дэлхийн оюуны өмчийн өдрийг тэмдэглэн өнгөрүүлэх гол зорилго нь шинэ бүтээлийн патент, зохиогчийн эрх, барааны тэмдэг болон бүтээгдэхүүний загварууд бидний амьдралд ямар нөлөөлөл үзүүлдэг төлөөр болон дэлхийн өнцөг булан бүрт байгаа зохион бүтээгч нарыг дэмжихэд оршдог байна.
"Оюуны өмч" гэж оюуны бүтээлч үйл ажиллагааны үр дүнд бий болсон зохиогчийн эрхийн бүтээл, зохиогчийн эрхэд хамаарах эрхийн объект болон аж үйлдвэрийг хэлдэг.
Оюуны өмчийн эрхээр хамгаалагдах бусдын бүтээлийг зөвшөөрөлгүй ашигласан болон хуулбарласан этггээд Эрүүгийн хууль, эсхүл Зөрчлийн тухай хуульд заасан хариуцлага хүлээдэг.
Д.Батчулуун