Азийн аварга шалгаруулах тэмцээний гурав дахь өдрийн медалийн төлөөх барилдаанууд явагдаж өнгөрлөө. Чөлөөт бөхийн эмэгтэйчүүдийн 50 кг-ын жинд Ц.Намуунцэцэг мөнгөн медалийн эзэн боллоо.
55 кг-ын жинд Г.Отгонжаргал Монголын багийн хоёр дахь мөнгөн медалийн эзэн болов. Харин 59 кг-ын жинд дэлхийн аваргын гурван хүрэл медальт Б.Шоовдор Азийн аваргын дэвжээнээс гурав дахь мөнгө, дөрөв дэх медалиа зүүв. Мөн 68 кг-ын жинд Э.Дэлгэрмаа хүрэл медаль хүртсэн. Тэрбээр хүрэл медалийн төлөө Японы Нарүха Мацүюкитай барилдаж, 4:0-ээр ялсан юм.
А.Сүх