Манай улсад энэ сарын 19-24-нд чөлөөт бөхийн Ази тивийн аварга шалгаруулах тэмцээн явагдаж байна. Ази тивийн аварга шалгаруулах тэмцээн 21 жилийн дараа манай улсад болж байгаа бөгөөд тэмцээнд 23 орны 250 гаруй тамирчид, 100 гаруй шүүгчид, дасгалжуулагчид, албаны хүмүүс оролцох юм.
Эмэгтэйчүүдийн 50 кг-ын жинд "Хасу-Мегастарс" клубийн тамирчин ОУХМ Цогт-Очирын Намуунцэцэг Энэтхэгийн Манишаг цэвэр ялж финалд шалгарлаа.
Ц.Намуунцэцэг үдээс хойш 18:00 цагт өнгөрсөн жилийн Ослогийн дэлхийн аварга Ремина Йошимототой алтан медалийн төлөө барилдахаар болов.