Монголын оюутны V их наадмын жудо бөхийн тэмцээний -63кг-ийн жинд ДХИС-ийн Онцгой байдлын сургуулийн 641 дүгээр дамжааны сонсогч, дэд түрүүч Ц.Сүнжидмаа мөнгөн медаль хүртлээ.
Тус тэмцээнд Дотоод хэргийн их сургуулиас есөн тамирчин оролцож, хурд, хүч, авхаалж самбаагаа сорьсон юм.
Дэд түрүүч Ц.Сүнжидмаа нь жудо бөхөөр 2014 оноос хойш 8 дахь жилдээ хичээллэж байна. Энэ хугацаанд тив, дэлхий, улсын аварга шалгаруулах тэмцээнээс 26 медаль хүртжээ гэж ДХИС-ийн Онцгой байдлын сургуулиас мэдээллээ.