Дэлхий даяар хамгийн олон үзэгчтэй спорт болох хөлбөмбөгийн Европ тивийн клубүүдийн хамгийн том тэмцээн болох Аваргуудын лигийн энэ улирлын шилдэг дөрвөн багийн нэрс тодорлоо. Шөвгийн наймын шатанд өмнөх улирлын аваргууд болон Английн Челси клуб Испанийн эзэн хааны баг болох Реал Мадридтай учраа тааран тоглож хоёр тоглолтын нийлбэр дүнгээр Реал Мадрид клуб 4:5 харьцаатайгаар дараагийн шатанд шалгарах болзлоо хангасан. Уг тоглолтуудад Франц довтлогч Карим Бензема гайхамшигтай байж эхний тоглолтод гурван гоол, хариу тоглолтод хожлын гоолыг нэмэлт цагт оруулсан.
Харин нөгөө талд 2019-20 оны Аваргуудын лигийн аварга болох Германы Байерн Мюнхен клуб өмнөх улирлын Европа лигийн аварга Испанийн Реал Вильярреал клубтэй учраа тааран тоглосон боловч хоёр тоглолтын дараа 1:2 харьцаатайгаар ялагдал хүлээсэн. Үлдсэн тоглолтуудад Английн Премьер лигийн аваргын төлөө хүчтэй өрсөлдөөнийг үзүүлж буй Манчестер Сити болон Ливерпүүл клубүүд тус тусын өрсөлдөгчдөө буулган авсан. Ийнхүү шөвгийн дөрвийн тоглолтууд дөрөвдүгээр сарын 27-ны шөнийн 03:00 цагт Манчестер Сити-Реал Мадрид клубүүдийн тоглолтоор эхэлж маргааш нь Ливерпүүл-Реал Вильярреал клубүүдийн тоглолтоор үргэлжилнэ. Мөн Аваргуудын лигийн финал тавдугаар сарын 29-нд явагдах төлөвлөгөөтэй байна.
П.Тамир