Куба улсын жүдочид, ялангуяа эмэгтэй хүнд жингийн тамирчид нь үргэлж дэлхийн тавцанд өндөр амжилт үзүүлсээр ирсэн билээ. Тэдний хамгийн тод төлөөллүүдийн нэг бол яах аргагүй 1992 оны Барселоны олимп болон 1996 оны Атлантын олимпын мөнгөн медальт Эстела Родригес.
Тэрээр 1967 оны арван нэгдүгээр сарын 12-нд Куба улсад мэндэлсэн ба 2022 оны дөрөвдүгээр сарын 10-нд 54 насандаа насан эцэслэжээ. Түүний хувьд эмэгтэйчүүдийн нээлттэй ангилал буюу 72 килограммаас дээш жинтэй тамирчдын төрөлд барилддаг байсан ба 1996 оны олимпын дараа допингийн шинжилгээнд унаж байсан хэдий ч хүнд шийтгэл хүлээлгүйгээр олимпын мөнгөн медалиа хадгалж үлдсэн. Мөн тэрээр Куба улсын жүдо бөхийн түүхэн дэх анхны дэлхийн аварга (1989 онд) бөгөөд ДАШТ-д нийт гурван удаа түрүүлж байсан.
П.Тамир