Чөлөөт бөхийн насанд хүрэгчдийн Ази тивийн аварга шалгаруулах тэмцээний талаар мэдээлэл хийж байна. Энэ үеэр Монголын чөлөөт бөхийн холбооны дэд ерөнхийлөгч П.Гансүх мэдээлэл өглөө. Тэрбээр “Ази тивийн аварга шалгаруулах тэмцээн 21 жилийн дараа дахин Монгол улсад зохион байгуулагдахаар боллоо. Ази тивийн аварга шалгаруулах тэмцээнд дэлхийн 23 орны 250 гаруй тамирчид, 100 гаруй шүүгч, дасгалжуулагч, албаны хүмүүс ирэхээр болсон. Тэмцээнд дэлхийн бөхийн нэгдсэн холбооны ерөнхийлөгч, Азийн бөхийн холбооны тэргүүн, дэлхийн бөхийн холбоонд өндөр албан тушаал эрхэлдэг эрхмүүд төлөөлөгчөөр хүрэлцэн ирнэ.
Монголын чөлөөт бөхийн холбоо өнгөрсөн гуравдугаар сарын 19-ны өдөр ээлжит бус их хурлаа хийж шинэ баг бүрэлдэхүүн сонгосон. Монголын чөлөөт бөхийн холбоо энэхүү нэр хүндтэй тэмцээнд ихээхэн ач холбогдол өгч байна. Тухайлбал, Дэлхийн бөхийн холбооноос тавигдах техникийн шаардлагын дагуу өндөр дэвжээ, гэрэлтүүлэг, дуу зэрэг сүүлийн үеийн өндөр технологийг ашиглан ажиллаж байна. Монгол улсын нэр хүндтэй холбоотой спортын томоохон арга хэмжээ учир Ерөнхийлөгчийн тамгын газар, Улаанбаатар хотын удирдлагууд, Эрдэнэт үйлдвэр, Хотын дарга, Биеийн тамир спортын улсын хороо зэрэг олон газар дэмжиж, тусалж байгаа. Мөн Монголын холбоо ач холбогдол өгч зохион байгуулалтад ач холбогдол өгч ажиллаж байна”
Чөлөөт бөхийн холбооны ерөнхий нарийн бичгийн дарга П.Буяндэлгэр мэдээлэл өглөө. Тэрбээр “Тэмцээн 19-ны өдөр сонгомол бөхийн барилдаанаар эхэлнэ. Манай улсаас сонгомол төрөлд эмэгтэй 10, эрэгтэй 10 тамирчин гээд бүрэн бүрэлдэхүүнээрээ оролцож байгаа. Гаднаас ирэх 400 гаруй зочид байгаа.. Мөн олон улсын хэвлэл мэдээллийн ажилтнууд оролцоно. Сайн дурын 100 гаруй хүн ажиллаж байна.Бид ажилдаа орчихсон явж байгаа. Манай улсын эдийн засагт өр өгөөжтэй гэж үзэж байна. Тухайлбал, зочид, тамирчид нислэгээр ирж байгаа. МИАТ-ын шууд нислэгээр ирэх хүмүүс олон бий. Мөн үүргийн онгоцоор ирэх тамирчид ч бий. Мөн бид дөрвөн зочид буудалтай хамтран ажиллаж байгаа. Энд тэмцээний дундуур хоттой танилцах, Монгол улсын соёлтой танилцах зэрэг хөтөлбөрүүд бий.
Дэлхийн бөхийн нэгдсэн холбооноос тавьсан техникийн шаардлагын дагуу шууд дамжуулах телевизийг сонгож авдаг. С1 телевизтэй хамтран ажиллахаар болсон. Мөн mglsport.com сайттай хамтран ажиллана. Бусад сайт, хэвлэн мэдээллийн байгууллагуудтай хамтран ажиллахад нээлттэй. Нэмэлт хамтран ажиллах хүмүүс бий бол 14-ны өдөр бүртгүүлэх хэрэгтэй” гэв.
Д.Батчулуун
Сэтгэгдэл (5)