Ардчиллын баярт зориулсан улс, аймаг болон сумын цолтой хүчит 256 бөхийн барилдаан өнөөдөр амжилттай болж үргэлжилж байна.
Уг барилдааныг манлайлан барилдсан Увс аймгийн Ховд сумын харьяат улсын даян аварга Намсрайжавын Батсуурь нэгийн даваанд сумын заан Э.Түмэндэмбэрэлийг, хоёрын даваанд сумын заан Ц.Мөнх-Эрдэнийг тус тус давж гурвын даваанд Хөвсгөл аймгийн Бүрэнтогтох сумын харьяат Б.Хаш-Эрдэнийг амлан авч барилдахаар боллоо. Түүний хувьд даян аварга цолоо авсан цагаасаа хойш бөхийн өргөөнд анх удаа хоёр давж гурвын даваанд шинэ цолоо дуудуулахаар болж байгаа юм.
П.Тамир
Сэтгэгдэл (3)