Өдгөө 70 настай Манчестер Юнайтед, Байерн Мюнхен, Аякс, Барселон, АЗ Алкмаар гэх зэрэг клубуудыг удирдаж байсан Нидерланд дасгалжуулагч Луи Ван Гал түрүү булчирхайн хүнд хэлбэрийн хорт хавдартай гэдгээ олон нийтэд мэдэгдлээ.
Тэрбээр одоогийн байдлаар Нидерланд улсын шигшээ багийг дасгалжуулж байгаа бөгөөд “Катар 2022” хөлбөмбөгийн ДАШТ-д энэ оны арван нэгдүгээр сард оролцохоор бэлдэж байгаа юм. Удирдсан баг бүрийнхээ хамгаалалтыг хана хэрэм мэтээр зохион байгуулж чаддаг Нидерланд эрхмийг хүнд өвчин туссан гэдгийг сонссон хөлбөмбөгийн ертөнцийн томоохон төлөөллүүд түүнтэй хамт гэдгээ илэрхийлж сэтгэлийн дэм өгсөөр байна. Мөн Нидерланд улсын шигшээ баг ДАШТ-ий А хэсэг Катар, Сенегал, Эквадорын шигшээ багуудтай нэг хэсэгт орсон.
П.Тамир