Олон улсын жүдо бөхийн холбооны зохион байгуулдаг цуврал тэмцээнүүдийн нэг болох Антальягийн Гранд Слам Турк улсад өнөөдөр эхэлж байна.
Тэмцээн гурван өдрийн турш үргэлжлэх бөгөөд эхний өдөр эрэгтэйчүүдийн -60кг, -66кг, эмэгтэйчүүдийн -48кг, -52кг, -57кг жингүүдийн барилдаанууд өрнөж медалийн эзэд тодорно. Харин манай улсаас өнөөдөр Б.Сүхбат (-60кг), Э.Ариунболд (-60кг), Ё.Басхүү (-66кг), Г.Хэрлэн (-66кг), Г.Наранцэцэг (-48кг), Б.Баасанхүү (-48кг), Б.Хорлоодой (-52кг), Л.Энхрийлэн (-57кг) нарын найман тамирчин өрсөлдөнө.
Б.Сүхбатын хувьд эхний тойрогтоо гоц мөргөсөн ба хоёрдугаар тойрогт олимпын наадмын мөнгөн медальт Ян Юнвэйтэй барилдахаар болжээ.
П.Тамир
Сэтгэгдэл (2)