“Катар 2022” хөлбөмбөгийн ДАШТ энэ оны арван нэгдүгээр сард эхэлнэ. Уг тэмцээн нь тив тивийн төлөөллүүд болсон шилдэг 32 багийн хооронд дөрвөн жилд нэг удаа өрнөдөг.
Өчигдөр шөнийн байдлаар 27 баг ДАШТ-д оролцох эрхээ баталгаажуулаад байсан бол өнөөдөр өглөө Хойд Америкийн бүсээс АНУ болон Мексикийн шигшээ багууд ДАШТ-ий эрхээ авснаар Катар улсыг зорих нь тодорхой болсон багуудын тоо 29 боллоо.
Тус бүсийн хамгийн сүүлийн тоглолтуудад Мексикийн шигшээ баг Эль Сальвадорыг 2:0 харьцаатайгаар буулган авсан бол АНУ_ын шигшээ баг Коста Рикаагийн шигшээ багт 2:0 харьцаатайгаар ялагдал хүлээсэн. Улмаар хүснэгтийг Канад болон Мексикийн шигшээ багууд 28 оноотой тэргүүлж АНУ болон Коста Рикагийн шигшээ багууд 25 оноотойгоор удаалсан. Нэгэнт Хойд Америкийн бүсээс эхний гурван баг ДАШТ-ийг шууд зорих эрхийг авах байсан тул Канад болон Мексикийн шигшээ багийн хамтаар Коста Рикагаас олон гоол оруулсан АНУ-ын шигшээ баг 2014 оноос хойш дахин ДАШТ-д оролцохоор болсон. Харин Коста Рикагийн шигшээ багийн хувьд өөр тивийн багуудтай нэмэлт тоглолт хийнэ.
П.Тамир