Английн Премьер лигийн Арсенал клубээс Испанийн Реал Бетис клубд зээлээр тоглож буй баруун жигүүрийн хамгаалагч Эктор Бельерин Орос-Украины нөхцөл байдлын тухай өөрийн үзэл бодлоо илэрхийлжээ.
Тэрбээр, “Хүн бүр дэлхий дээр цор ганц дайн өрнөж буй мэт аашилцж байна. Палетины дайныг хэн ч тоож анзаараагүй. Мөн Йемен болон Ирак улсуудад ч дайн өрнөсөөр байна. FIFA-гийн гаргасан шийдвэрээс болж Оросын хөлбөмбөгийн үндэсний шигшээ баг ДАШТ-д оролцох боломжгүй болсон. Миний хувьд уг шийдвэрийг шударга бус гэж бодож байгаа. Дайны эсрэг арга хэмжээ авч ОХУ-ын шигшээ багийг тэмцээнээс хасаж байгаа юм бол өөр дайнуудын ард нуугдаж байгаа улсуудын шигшээ багуудад яагаад хариуцлага тооцдоггүй юм бэ? Дахин хэлэхэд дэлхий дээр ОХУ-тай ижил зүйлс хийгээд олон жилийн турш ямар ч хариуцлага хүлээхгүй байгаа маш олон улс байгаа” гэж хэлжээ.
П.Тамир