Ерөнхийлөгч асан Х.Баттулга МҮОХ-ны ерөнхийлөгчид нэрээ дэвшүүлэн өрсөлдөхөөр бүртгүүлээд байв. Гэсэн ч санал хураалт болохоос өмнө нэрээ татаж байгаагаа мэдэгдсэн. Ингэснээр МҮОХ-ны ерөнхийлөгчид Б.Баттүшиг, Э.Мөнх-Очир нар өрсөлдөн 92 хувийн саналаар Б.Баттүшиг ялалт байгуулсан. Ерөнхийлөгч асан Х.Баттулга нэрээ татсан албан хүсэлтийг бүрэн эхээр нь хүргэе. Хүсэлтэд,
"Монголын үндэсний олимпын хорооны шинэ удирдлага, баг хамт олонд амжилт хүсье!
Би бээр гэнэтийн шийдвэр гаргаж, намын даргын сунгаанд нэр дэвшин өрсөлдөж байгаа тул Олимпын харти, олимпизмын үзэл санааны дагуу Монголын үндэсний олимпын хорооны Ерөнхийлөгчийн сонгуулиас нэрээ татсан билээ.
Олимпын хөдөлгөөн, олимпын байгууллага нь улс төрөөс ангид байж спортын шударга өрсөлдөөн, тамирчдын ур чадвар, эв нэгдлийн үзэл санааг өндөрт өргөж явах учиртай.
Монголын ирээдүй болсон мянга, мянган тамирчдын замыг гэрэлтүүлэхийг хүсье.
Хамтын хүч амжилт!" гэсэн байв.
С.Сүлд