МҮОХ-ны VIII Их хурал өнөөдөр болж, ерөнхийлөгчөө сонголоо. Өмнөх ерөнхийлөгч Н.Түвшинбаярыг чөлөөлснөөс хойш өнөөг хүртэл үүрэг гүйцэтгэгчтэй үйл ажиллагаа явуулж ирсэн МҮОХ-ны тэргүүн өнөөдөр ийн тодорч байгаа юм. МҮОХ-ны ерөнхийлөгчид Ерөнхийлөгч асан Х.Баттулга, дэд тэргүүн Б.Баттүшиг, УИХ-ын гишүүн асан Э.Мөнх-Очир нар өрсөлдөхөөр бүртгүүлээд байсан боловч Х.Баттулга нэрээ татсан юм. Ингээд Б.Баттүшиг, Э.Мөнх-Очир нар өрсөлдөн санал хураахад олонхийн саналыг Б.Баттүшиг авч МҮОХ-ны ерөнхийлөгчөөр сонгогдлоо. Санал хураалтад оролцсон 163 төлөөлөгчийн 151 нь Б.Баттүшигийг дэмжиж санал өгсөн байна.
С.Сүлд