Монголын үндэсний олимпийн хороо /МҮОХ/-ны ээлжит чуулган өнөөдөр болно. Энэхүү чуулганаар дараах асуудлуудыг хэлэлцэнэ.
- Мандатын комиссын илтгэлийг хэлэлцэж батлах;
- МҮОХ-ны сонгуульт хугацааны тайланг хэлэлцэх;
- МҮОХ-ны Хянан шалгах зөвлөлийн сонгуульт хугацааны тайланг хэлэлцэх;
- МҮОХ-ны Ерөнхийлөгчийн сонгууль явуулах;
- Дэд ерөнхийлөгчдийн сонгууль явуулах;
- Гүйцэтгэх зөвлөлийн гишүүдийн сонгууль явуулах;
- Хянан шалгах зөвлөлийн гишүүдийн сонгууль явуулах;
Дээрх асуудлуудаас хамгийн анхаарал татаж буй нь ерөнхийлөгчийн сонгууль. Энэ удаагийн МҮОХ-ны ерөнхийлөгчийн төлөө Монгол Улсын ерөнхийлөгч асан Х.Баттулга, тус хорооны тэргүүн дэд ерөнхийлөгч, олон улсын олимпийн хорооны гишүүн Б.Баттүшиг, биатлоны холбооны ерөнхийлөгч З.Мөнх-Очир нар нэрээ дэвшүүлсэн.