Ф.М.Достоевский...“Гэм зэм”...Хэн бүхний барьж аваад байдаггүй Ф.М.Достоевскийг, “Гэм зэм”-ийг М.Батболд найруулагч өнгөрсөн оны арванхоёрдугаар сард Монголын үзэгчдэдээ танилцуулсан. “Орфей” театр дэлхийн суут зохиолч Ф.М.Достоевскийн 200 жилийн ойд зориулан “Гэм зэм” жүжгийг Монголд анх удаа үзэгчдийн хүртээл болгосон нь энэ билээ.
Тэгвэл хоёр дахь улиралын тоглолтоо ахин тайзнаа амилуулсан тэдний хаалтын тоглолт өнөөдөр болно. Гуравдугаар сартай хамт байсан "Гэм зэм" ийнхүү дэлхийн театрын өдрөөр өндөрлөж байна.
Т.Мөнхжаргал