Манай улсын хойд хөрш болох Оросын Холбооны улс 2018 оны хөлбөмбөгийн ДАШТ-ийг нутаг дээрээ хүлээн авч амжилттай зохион байгуулсан билээ. Тэгвэл энэ онд Катар улсад зохиогдох ДАШТ-д оролцохын тулд тус улсын шигшээ баг Польшийн шигшээ багийн эсрэг нэмэлт тоглолт хийх ёстой байсан хэдий ч Украин дахь нөхцөл байдлаас болж FIFA болон UEFA-гийн зүгээс ОХУ-ын багуудыг бүх төрлийн олон улсын тэмцээнүүдээс хассан.
Ийнхүү шигшээ баг нь ДАШТ-д оролцож чадахгүй болсон ч Оросын хөлбөмбөгийн холбооны зүгээс 2028 болон 2032 оны ДАШТ-үүдийн аль нэгийг нь зохион байгуулах хүсэлтэй байгаа гэдгээ FIFA-д мэдэгджээ. Одоогийн Орос-Украины нөхцөл байдал өөрчлөгдөхгүй удаан үргэлжилбэл ОХУ-ын хувьд ДАШТ-ийг зохион байгуулах байтугай оролцох ч боломжгүй хэвээр үлдэх юм.
П.Тамир