“Катар 2022” хөлбөмбөгийн ДАШТ-д оролцох 32 багийн нэрс ээлж дараалан тодорсоор байна. Тэгвэл энэ удаад Өмнөд Америкийн бүсийн дөрвөн эрхийн төлөөх тоглолтууд дуусахад баг тус бүр дор хаяж нэг тоглолт хийх дутуу байгаа хэдий ч Катар улсыг шууд зорих багуудын нэрс тодорлоо.
Өмнөд Америкийн төдийгүй дэлхийн шилдэг багууд болох Бразил болон Аргентины шигшээ багууд бусдаасаа цөөн тоглолт хийсэн ч хол тасархай оноотойгоор ДАШТ-ий эрхээ аваад байсан. Харин өнөөдөр өглөө болж өндөрлөсөн Перу-Уругвай болон Эквадор-Парагвай гэсэн тоглолтуудын үр дүнгээс хамаарч үлдсэн хоёр эрхийн эзэд тодорхой боллоо.
Тус тоглолтуудад Уругвайн шигшээ баг Де Аррассаетагийн 42 дахь минутад оруулсан гоолын ачаар 1:0 харьцаатайгаар хожил байгуулсан Парагвайн шигшээ баг Эквадорыг 3:1 харьцаатайгаар буулган авсан. Ийнхүү Перугийн шигшээ баг хожигдол хүлээж 21 оноотой үлдсэнээр Эквадор болон Уругвайн шигшээ багууд тус бүр 25 оноотойгоор энэ оны арван нэгдүгээр сард Катар улсыг зорих эрхтэй болж байгаа юм. Ингэснээр Луис Суарес болон Эдинсон Кавани гэх Уругвай улсын довтолгооны хослол дөрөв дэх ДАШТ-дээ хамт оролцохоор болж байна. Харин Перу улсын шигшээ багийн хувьд сүүлийн тоглолтоо Парагвайн шигшээ багийн эсрэг хийж тавдугаар байраа хадгалж чадвал өөр тивийн багтай нэмэлт тоглолт хийж ДАШТ-ий эрхээ авах боломжтой. Чили болон Колумбын шигшээ багууд тавдугаар байрны төлөө мөн өрсөлдөж байгаа.
П.Тамир