2008 оны олимпын алтан медальт, Гранд Слам тэмцээнүүдийн 21 удаагийн аварга Испани теннисчин Рафаэль Надал хавирганы гэмтлийн улмаас 4-6 долоо хоногийн турш ямар нэгэн тэмцээнд оролцох боломжгүй болжээ.
Тэрбээр уг гэмтлийг “Indian Wells” буюу Мастерс тэмцээний хагас шигшээ шатанд Карлос Алкаразыг ялах үедээ авсан юм байна. Улмаар финалд хүнд гэмтэлтэй талбайд гарч тоглосон Рафаэль Надал Тейлор Фрицд ялагдаж хоёрдугаар байрын эзэн болсон.
Энэ жил 35 настай түүний хувьд ирэх сард Монте Карло болон Барселонд зохиогдох байсан цуврал тэмцээн болон Францын нээлттэй тэмцээнүүдийг өнжихөөр болж байна. Рафаэль Надал нь Францын нээлттэй тэмцээнд 13 удаа түрүүлсэн ховор амжилтын эзэн билээ. Харин түүний эмчилгээ төлөвлөж буй хугацаандаа дуусвал зургаан долоо хоногийн дараа Мадридын нээлттэй тэмцээнд оролцох боломжтой.
Эх сурвалж: BBC