Монголын Үндэсний морин уралдаан, уяачдын холбооны Ерөнхийлөгч М.Ариунболд хэвлэлийн бага хурал хийлээ. Тэрбээр “Хууль зүйн сайд Х.Нямбаатар үндэсний их баяр наадамд уралдах морьдыг ялгаж уралдуулах журам баталсан.Энэ нь захиргааны ерөнхий хуулийн 60.1.2, 60.1.3 дахь заалтуудаар зөрчиж, улмаар 62.3.1, 62.3.4, 65.2, 67.2, 67.3, 67.4-т заасан эрх зүйн үр дагавруудыг үүсгэж байна.
Монгол төрийн бодлого нэг байх ёстой. Монгол Улсын Ерөнхийлөгч үндэсний их баяр наадмаар Монгол морио уралдуулах нь зүйтэй гэсэн байр суурьтай байхад Хууль зүйн сайд Х.Нямбаатар хууль бусаар энэ журмыг гаргаж эрлийз морины талд ажиллаад хувийн ашиг сонирхол гаргаж байгаа нь зүйд нийцэхгүй байна. Тиймээс манай холбооны зүгээс Хууль зүйн сайд Х.Нямбаатарыг шүүхэд өгөхөө мэдэгдэж байна" гэв.