Монгол бөхийн өргөөнд XX зууны манлай дасгалжуулагч, гавьяат дасгалжуулагч В.Батбаярын нэрэмжит боксын насанд хүрэгчдийн улсын аварга шалгаруулах тэмцээн энэ сарын 21-27-нд болно.
Энэ тэмцээнээс “Станбул-2022” насанд хүрэгчдийн эмэгтэйчүүдийн ДАШТ-д эх орноо төлөөлөх тамирчныг сонгон шалгаруулах юм. Цаашлаад “Парис-2024” олимпын шигшээ багийг бүрдүүлэх ач холбогдолтой.
Тус тэмцээнд шилдгүүдээс “Лондон-2012” олимпын наадмын хүрэл, ДАШТ-ий хошой хүрэл медальт, гавьяат тамирчин У.Мөнх-Эрдэнэ, ДАШТ-ий хүрэл медальт, гавьяат тамирчин Э.Цэндбаатар нар тулалдахаар бүртгүүлжээ. Өдгөө 39 настай У.Мөнх-Эрдэнэ тус тэмцээнд 19 дэх удаагаа оролцох гэж буй бол Э.Цэндбаатарын хувьд 63.5 кг-ын жинд тулалдах нь ээ.
Б.Жаргал