“Наурыз” баярт зориулсан улс аймаг болон сумын цолтой хүчит 256 бөхийн барилдаан өнөөдөр зохиогдож Архангай аймгийн Цэнхэр сумын харьяат улсын гарьд Мягмарын Бадарч найм даван түрүүлж Хөвсгөл аймгийн Шинэ-Идэр сумын харьяат улсын начин Цэрэнбатын Сандагдорж үзүүрлэлээ. Тэгвэл уг барилдааны их шөвгийн дөрөвт үзүүр түрүүнд үлдсэн бөхчүүдээс гадна Өмнөговь аймгийн Ханхонгор сумын харьяат улсын заан Ц.Одбаяр болон Булган аймгийн Гурванбулаг сумын харьяат улсын начин Д.Амаржаргал нар шалгаран үлдсэн. Харин өчигдөр зохиогдсон аймаг цэрэг болон сумын цолтой залуу бөхчүүдийн барилдаанд Архангай аймгийн Цэнхэр сумын харьяат аймгийн арслан Д.Ням-Очир түрүүлсэн билээ. Ингэснээр нэг нутгийн бөхчүүд хоёр өдөөр дараалан бөхийн өргөөнд түрүүлж байна.
П.Тамир