Монгол цэргийн өдөр, Орчин цагийн зэвсэгт хүчний 101 жилийн ойд зориулсан улс аймаг болон сумын цолтой хүчит 256 бөхийн барилдаан амжилттай болж өндөрлөлөө.
Уг барилдаанд Өвөрхангай аймгийн Уянга сумын харьяат Хүрэл-Очирын Гантулга найм даван түрүүлж Архангай аймгийн Цэнхэр сумын харьяат улсын гарьд Мягмарын Бадарч үзүүрлэлээ.
Харин уг барилдааны их шөвөгт Хөвсгөл аймгийн Тосонцэнгэл сумын харьяат улсын арслан Ц.Содномдорж болон Өмнөговь аймгийн Ханхонгор сумын харьяат улсын заан Ц.Одбаяр нар амжилттай барилдаж шалгаран үлдсэн. Мөн уг барилдааныг манлайлан барилдсан Увс аймгийн Давст сумын харьяат улсын залуу аварга Пүрэвийн Бүрэнтөгс тавын даваанд тахим буулгасан.
П.Тамир