“Янзтай дээд лиг” 2022-ийн финалд шалгарсан “Хасын хүлэгүүд“, “Эрдэнэтийн уурхайчид” багуудын аваргын төлөө өрсөлдөх бол, хүрэл медалийн төлөө тоглолтод “Тэнүүн өлзий металл”, “Архангай Алтандорнодын дайчид” багууд хоорондоо өрсөлдөх юм.
Финалын тоглолтын өмнөх өдөр Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Монголын сагсан бөмбөгийн холбоодын төлөөллийг хүлээн авч уулзлаа. Сүүлийн найман жил үл ойлголцлоос шалтгаалж олон улсын тэмцээнд оролцож чадаагүй Монгол Улсын сагсан бөмбөгийн холбоо, тамирчид энэ уулзалтын үеэр эвлэлдэн нэгдэж нэг холбоо болон ажиллахаа Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүхэд амаллаа.
Ийнхүү Ерөнхийлөгчид амалсан амлалтаар финалын тоглолтууд эхэлж байна. Сагсан бөмбөгийн холбоод нэгдсэнээр Азийн аварга шалгаруулах тэмцээн болон олон улсын тэмцээнд оролцох боломж нээгдэх юм.
Т.Мөнхжаргал