Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга Я.Содбаатар болон Байгаль орчин, аялал жуулчлалын Дэд сайд Г.Түвдэндорж бусад албаныхан Архангай аймгийн мод үржүүлгийн газруудын бодит нөхцөл байдалтай танилцжээ. Тус аймагт төр, хувийн хэвшлийн нийт 8 мод үржүүлгийн газар үйл ажиллагаа явуулдаг. Үүнээс Их тамир сумын мод үржүүлгийн хоёр газрын үйл ажиллагаатай онцлон танилцсан байна.
1. ЦАГААН ДАВААНЫ АРД МОД ҮРЖҮҮЛГИЙН ГАЗАР БАЙГУУЛНА
- Ой, агнуурын аж ахуйн дэргэдэх хуучин мод үржүүлгийн 16.6 га талбайг түшиглэн мод үржүүлгийн талбай байгуулна.
- Жилд 800.0 мянгаас 1.2 сая ширхэг тарьц, суулгац бойжуулж байсан. 1992 онд хувьчлалд орж үйл ажиллагаа нь зогсонги байдалд орсон байна.
- Тухайн бүс нутаг нь мод үржүүлэхэд тохиромжтойгоос гадна үржил шимт хөрстэй, төв суурин газартай ойрхон зэрэг нөхцөлийг харгалзан үзэж мод үржүүлгийн газрыг сэргээж байгуулахаар болсон байна.
- Тиймээс газар нутгийн онцлогт тохирсон мод, сөөгний тарьц, суулгацын тодорхой нөөц бий боломжтой болно.
Д.Батчулуун