Завхан аймгийн Шилүүстэй сумын харьяат, аймгийн арслан Жамбажамцын Сүхбатын нэрэмжит аймаг, цэрэг болон сумын цолтой залуу бөхчүүдийн барилдаан болж өндөрлөлөө.
Нийт 256 бөх зодоглосон уг барилдаанд Орхон аймгийн Баян-Өндөр сумын харьяат чөлөөт бөхийн олон улсын хэмжээний мастер, аймгийн хурц арслан Өлзийсайханы Батзул найм давж өргөөний анхны түрүүгээ хүртсэн бол Хөвсгөл аймгийн Бүрэнтогтох сумын харьяат аймгийн арслан Энхтөрийн Баасанжав үзүүрлэлээ. Харин их шөвгийн дөрөвт Завхан аймгийн Шилүүстэй сумын харьяат аймгийн арслан Д.Батбаатар болон Өвөрхангай аймгийн Хархорин сумын харьяат аймгийн хурц арслан О.Наранбаатар нар үлдсэн.
П.Тамир