Багануур дүүргийн засаг даргын тамгын газар, Багануур дүүрэг дэх цагдаагийн хэлтэс болон Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн хэлтэсээс гуравдугаар сарын 01-15-ны хооронд "Хүүхэд эрхэм" аяныг зарласантай холбогдуулан насанд хүрээгүй хүүхдэд электрон тамхи худалдаалахгүй байх шийдвэр гаргасан байна. Уг аяны хүрээнд электрон тамхины хор уршгийг иргэдэд таниулах, сурталчилах зорилгоор 21 нас хүрээгүй хүнд элекрон тамхи худалдаалахыг хоригложээ.
Т.Мөнхжаргал
Сэтгэгдэл (1)