Олимпын наадам бүрийн араас хөгжлийн бэрхшээлтэй тамирчдад зориулсан паралимпын наадам уламжлал болон зохиогддог билээ. Тэгвэл Бээжин 2022 өвлийн паралимпын наадамд манай улсын тамирчид амжилттай оролцож бариандаа орж ирлээ. Эрэгтэйчүүдийн цанын спринт буюу 1.2 км замыг туулах цуваа уралдаанд Монгол улсыг төлөөлөн Ц.Дашдорж болон Б.Ганболд нар уралдсан. Энэхүү төрөлд нийт 25 тамирчин уралдсанаас Б.Ганболд 13-аар анх гараанд гарч 3:05.39 гэх цагаар 18-аар байранд, Ц.Дашдорж 11-ээр гараанд гарч 3:07:32 гэх цагийн амжилттайгаар 19-ээр байранд тус тус бичигдсэн байна. Харамсалтай нь тэд хагас шигшээ уралдаан шалгараагүй бөгөөд хамгийн бага хугацаанд барианд орсон 12 тамирчин тэмцээнээ үргэлжлүүлэх ёстой байсан.
П.Тамир