ОХУ-ын өрнүүлж буй Украин улс руу чиглэсэн зэвсэгт халдлагын улмаас Украины мэргэжлийн спортын лигийн тэмцээн уралдаанууд зогсоод байгаа билээ.
Тэгвэл энэхүү асуудалтай холбогдуулан Олон Улсын Хөлбөмбөгийн Холбооноос (FIFA) Украины лигт гэрээтэй гадаадын тоглогч дасгалжуулагчдын гэрээг түр зуур түдгэлзүүлсэн байна. Ингэснээр тэд нөхцөл байдал намжихгүй бол дөрөвдүгээр сарын долооноос эхлэн өөр улсын багуудтай хамтран ажиллах боломжтой юм. Мөн FIFA-гийн зүгээс онцгой эрх олгож байгаа тул тэдгээр тоглогчид ямар нэгэн шийтгэл хүлээхгүй юм байна. Украины лигээс гадна ОХУ-ын багуудад хүчин зүтгэдэг өөр орны тоглогч дасгалжуулагчид өөрсдөө хүсэлт гаргавал FIFA тэдэнд боломж олгож багаа солиход нь туслалцаа үзүүлж гэрээг нь цуцалж өгөхөөр болсон гэнэ.
Эх сурвалж: Bleacher Report