ОХУ-Украин улсуудын хооронд өрнөж буй зэвсэгт мөргөлдөөний (дайн) улмаас дэлхийн бусад ихэнх орнууд ОХУ-тай холбоогоо тасалж тэдэн рүү чиглэсэн эдийн засгийн болон бусад зэвсгийн бус дайралтуудыг хийсээр байгаа.
Тэгвэл Олон Улсын Хөлбөмбөгийн Холбоо буюу FIFA-гийн зүгээс ОХУ-ын шигшээ багийн олон улсын тэмцээнүүдэд оролцох эрхийг нь түр хугацаагаар түдгэлзүүлээд байсан. Тэгвэл өчигдөр хийсэн мэдэгдлийнхээ үеэр ДАШТ-ий эрхийн төлөөх энэ сарын 24-д Польш-Оросын шигшээ багуудын хооронд өрнөх байсан тоглолтыг цуцалж Польшийн шигшээ багт ялалтыг шууд өгөхөөр болсон гэдгийг FIFA мэдэгдлээ.
Ингэснээр Роберт Левандовски тэргүүтэй польшчууд Чех болон Шведийн шигшээ багийн ялсан багтай нь ДАШТ-ий эрхийн төлөөх сүүлийн тоглолтоо хийхээр болж байна. Украин улсын шигшээ баг мөн Шотланд улсын шигшээ багийн эсрэг мөн тоглох бөгөөд тэдний зүгээс уг тоглолтыг хуваарийг хойшлуулах тухай хүсэлтийг FIFA-д хүргүүлсэн боловч одоогоор баттай шийдвэр гараагүй.
Харин ОХУ-ын шигшээ багийн тоглогчдын хувьд маш харамсалтай үйл явдал тохиолдлоо. Хэдийгээр ОХУ-ын шигшээ багийн тамирчид энэхүү дайнд холбоогүй боловч олон улсын холбоо, байгууллагууд дайныг хурдан дуусгахын тулд ийм шийдвэрийг гаргасаар байна.
П.Тамир
Сэтгэгдэл (1)