Мексикийн хөлбөмбөгийн үндэсний лигийн хүрээнд учраа таарсан Керетаро болон Атлас багуудын тоглолтын үеэр хоёр багийн хөгжөөн дэмжигчид хоорондоо зодолдож улмаар хяналтаас гарч тоглолтын талбай дээр гарч ирсэн тул тоглолтыг цааш үргэлжлүүлэх боломжгүй болжээ. Энэхүү үйл явдал 63 дахь минутад өрнөсөн бөгөөд уг тоглолтыг зочин баг болох Атлас 1:0 харьцаатайгаар тэргүүлж байжээ. Хүний амь нас эрстээгүй хэдий ч 26 хүн эмнэлэг рүү хүргэгдэж тэдний гурвынх нь биеийн байдал маш хүнд байгаа юм байна.
Уг хэргийн талаар лигийн ерөнхийлөгч Микел Ариолла: “Цэнгэлдэх хүрээлэнгийн харуул хамгаалалт маш муу байсан тул ийм золгүй хэрэг тохиолдлоо. Энэхүү хэрэгт холбоотой хүмүүст зохих ёсны шийтгэлийг нь оногдуулах ёстой. Хөгжөөн дэмжигчид болон тоглогчдын аюулгүй байдлыг бид нэн тэргүүнд тавьдаг.” гэсэн байна.
П.Тамир