Увс аймгийн Хяргас сумын харьяат, Монгол улсын начин Цэдэвийн Цэрэнхүүгийн нэрэмжит улс аймгийн алдар цолтой хүчит 128 бөхийн барилдаан амжилттай болж өндөрлөлөө. Уг барилдаанд Даян аварга Н.Батсуурь, улсын арслан Ц.Содномдорж, өмнөх барилдааны түрүү бөх улсын гарьд М.Бадарч тэргүүтэй 128 бөх барилдсан тул чансаа маш өндөр байв. Мөн Монгол улсын начин цолонд хүндэтгэл үзүүлэх барилдаанд бүртгүүлээд байсан хэдий ч барилдааны өмнө дэвжээн дээр гарч зодоглохгүй гэдгээ мэдэгдсэн Даян дэвжээний бөхчүүд болох улсын харцага Ш.Пүрэвгарьд, улсын начин Т.Дүгэрдорж нарын бөхчүүд энэ удаа барилдлаа.
Тэгвэл эдгээр бөхчүүдээс Өвөрхангай аймгийн Зүүнбаян-Улаан сумын харьяат улсын харцага Баянзулын Цэдэнсодном долоо даван түрүүлж Архангай аймгийн Батцэнгэл сумын харьяат жүдо бөхийн ОУХМ, Монгол улсын гавьяат тамирчин, Цэргийн арслан Лхагвасүрэнгийн Отгонбаатар үзүүрлэлээ. Харин их шөвөгт Хөвсгөл аймгийн Тосонцэнгэл сумын харьяат улсын арслан Ц.Содномдорж болон Баянхонгор аймгийн Баянбулаг сумын харьяат улсын харцага Н.Золбоо нар үлдсэн.
П.Тамир