Теннисийн спортын үнэнч хөгжөөн дэмжигчдийн дунд хэдийнээ танил болсон Украин тамирчин Сергей Стаховский энэ ны нэгдүгээр сард Австралийн нээлттэй тэмцээний үеэр их спортоосоо зодог тайлж буйгаа албан ёсоор зарласан. Анх 2003 онд мэргэжлийн түвшинд өрсөлдөж эхэлсэн тэрбээр 2010 онд дэлхийн чансааны 31-ээр байранд эрэмбэлэгдэж байсан. Мөн Сергей Стаховский нь 2013 онд зохиогдсон Уимблдоны хоёрдугаар шатанд Швейцарын Рожер Федерерийг буулган авч алдарт тамирчны 36 удаа Гранд Слам тэмцээний хөвгийн наймт шалгараад байсан амжилтыг зогсоосон.
Теннисийн спортоос зодог тайлсныхаа дараа тэрбээр эх орон руу гаа буцаж ОХУ-ын эсрэг тулалдахаар армид элссэн. Энэхүү талаараа: “Цэрэгт татагдахаар шийдсэн үедээ би хүүхдүүдээ орхих шаардлагатай болсон. Намайг гэрээсээ гарах үед хүүхдүүд маань зурагт үзээд мөн ном уншиж байсан. Тийм болохоор би тэднийг сатааруулахгүйгээр чимээгүй явахаар шийдсэн. Гэхдээ яг тэр мөчид хүү маань намайг анзаарсан. Тэгээд над руу ирээд намайг хаашаа явах гэж буй тухай асуухад нь би удахгүй буцаад ирнэ гэж хариулсан. Тэр уйлаад гэртээ үлдсэн. Надад маш хэцүү байсан. Би хүүдээ өгсөн амлалтдаа хүрч амьд гэртээ харихыг хүсэж байна. Надад армид элсэхгүй байх сонголт байсан. Гэхдээ эх орныхоо төлөө тулалдахгүй зугтаавал би өөрийгөө хэзээ ч уучилж чадахгүй байх байсан. Одоо би дайны талбар дээр байна. Гэсэн хэдий ч би өөрийгөө хэзээ ч уучилж чадахгүй. Учир нь би дайнд оролцож байна.” гэжээ.
П.Тамир