"Янзтай Дээд Лиг"-ийн хагас шигшээ шатны эхний тоглолт явагдлаа. "Хасын Хүлэгүүд", "Архангай Алтан Дорнодын Дайчид" багуудын цувралын эхний тоглолт 86-83 харьцаатай өндөрлөж "Хасын Хүлэгүүд" цувралыг тэргүүлж эхэллээ.
Уг тоглолтонд ОУХМ Б.Билгүүн 30 оноо, 10 самбар, 3 хаалт, 3 бөмбөг таслалт гүйцэтгэж багаа хожил авахад гол үүрэг гүйцэтгэлээ. Тоглолтын эхний хагас "Хасын Хүлэгүүд" багийн 20 онооны давуутай өндөрлөж дууссан ч хоёрдугаар хагаст "Архангай Алтан Дорнодын Дайчид" оноог ойртуулж улмаар хоёр онооны илүү гарсан ч тоглолтын шийдвэрлэх мөчид Б.Билгүүний хоёр дараалсан холын зайн шидэлт оноог холдуулсан юм. Цувралын хоёр дах тоглолт маргааш 19.00 цагаас спортын төв ордонд болно.
Өнөөдөр 19.00 цагаас "Тэнүүн-Өлзий Металл", "Эрдэнэтийн Уурхайчид" багуудын хагас шигшээ шатны эхний цуврал явагдана.
А.Болд