Хөлбөмбөг бол хүн төрөлхтний эв нэгдэл, энх тайвны нэгэн бэлгэдэл болж олон өөр үндэстний хүмүүсийг холбож өгдөг нэгэн гүүр билээ. Тэгвэл уг үнэт чанарынхаа хүрээнд Олон Улсын Хөлбөмбөгийн Холбоо (FIFA) болон Европын Хөлбөмбөгийн Холбооны (UEFA) зүгээс ОХУ-ын шигшээ баг болон клубуудыг нь олон улсын тэмцээнүүдээс түр зуур түдгэлзүүлж байгаагаа зарлалаа.
Уг шийдвэрийг хоёр холбоонуудын хамгийн өндөр албан тушаалтай шийдвэр гаргах байгууллагууд гаргасан бөгөөд ОХУ-Украин улсуудын цаашдын нөхцөл байдлаас хамааран энэхүү шийдвэрийг өөрчлөх боломжтой юм. Ингэснээр ДАШТ-ий урьдчилсан шатанд гуравдугаар сарын 24-д Польшийн шигшээ багийн эсрэг тоглох хуваарьтай байсан ОХУ-ын шигшээ баг болон Европа лигийн шөвгийн 16 шатанд Германы РБ Лейпциг багийн эсрэг учраа таараад байсан ОХУ-ын Спартак Москва багуудын тоглолтууд тус тус цуцлагдахаар болж байна. Хэрэв ойрийн хугацаанд ОХУ-ын зүгээс Украин улс руу явуулж буй зэвсэгт халдлага зогсохгүй бол тус багууд тэмцээнээс хасагдах юм.
П.Тамир
Сэтгэгдэл (1)