Монголын үндэсний спортын анхдугаар их чуулганы өнөөдөр болно.
Уг хурлын талаар Монголын үндэсний спортын хорооны тэргүүн Ц.Магалжав, "Монголын үндэсний спортын холбоод нэгдэн энэ хороог шинэчлэн байгуулсан. Даяаршлын үед монголчуудын гол ялгарах үнэт зүйл бол үндэсний өв соёл, спорт билээ.
Үүнийг дэмжиж, Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн санаачлагаар өнөөдөр Төрийн ордонд анхдугаар чуулган болно. Энэхүү чуулган нь үндэсний спортын 15 холбооны төлөөлөгчдийн бүрэлдэхүүн 800 хүнтэй болно. Үүгээр спортын холбоо тус бүрийн хөгжил, цаашдын зорилго, хөтөлбөрийг хэлэлцэнэ" гэв.
А.Сүх
Сэтгэгдэл (1)