Английн хөлбөмбөгийн лигийн цомын финалын тоглолт яг одоо Челси болон Ливерпүүл клубуудын хооронд болж байна. Тоглолт эхлэх үед багийн ахлагч нар болох Сесар Аспиликуэта болон Жордан Хендерсон нар талбайд гарах үедээ цэнхэр болон шар өнгийг цэцэгсийг барин Украин улсад хүндэтгэл үзүүлсэн. Мөн баг тамирчид талбай дээр гаран жагссаныхаа дараа нэг минутын турш үзэгчдийн алга ташилтын чимээнээр зогссон бөгөөд уг хугацаанд "Уэмбли" цэнгэлдэх хүрээлэнгийн дэлгэц “Хөлбөмбөг та бүхэнтэй цуг” гэх утгатай үгсийг Украин улсын төрийн далбааны өнгөтэй дэвсгэр дээр харуулж байв. Мөн үзэгчид шар болон цэнхэр өнгийн хувцас өмсөж байсан бөгөөд "Ливерпүүл" клубын дэмжигчид өөрсдийн уриа болох “Чи хэзээ ч ганцаараа алхахгүй” гэх үгийг Украины ард түмэнд хандан хэлж байсан. Энэхүү жишээ нь дэлхий нийтээрээ Украин улсын талд зогсож буйгийн нэгэн илрэл юм.
П.Тамир