“Бизон аудит” ХХК-ийн 20 жилийн ойд зориулсан, Монгол улсын начин цолны хүндэтгэлийн барилдаанд допингийн шийтгэл нь дуусаад байсан ч бөхчүүдийн эсэргүүцлээс болж барилдах боломжгүй байгаад байсан Даян аварга Н.Батсуурь болон Улсын арслан Р.Пүрэвдагва нар удаан хугацааны дараа өргөөндөө хүрэлцэн ирж зодоглолоо. Тэгвэл уг барилдааны нэгийн даваанд Архангай аймгийн Булган сумын харьяат улсын арслан Р.Пүрэвдагва Говь-Алтай аймгийн Дэлгэр сумын харьяат сумын заан Энхжаргалын Дашдэмбэрэлд өвдөг шороодон тахим буулгав. Тэрээр барилдааны төгсгөлд баруун мөрөө гэмтээсэн байж болзошгүй байгаа юм. Харин Э.Дашдэмбэрэлийн хувьд арсланг өвдөг шороодуулаад зогсохгүй хоёрын даваанд Даян аварга Н.Батсуурьтай оноолт тааран барилдаж улмаар хоёр даваад байна. Ийнхүү маргаан дагуулан ирж барилдсан Даян аварга, арслан хоёр маань нэг хоёрын даваанд сумын заан цолтой бөхөд ээлж дараалан тахим буулгалаа.
П.Тамир
Сэтгэгдэл (20)