ОХУ Украин улсад дайн зарласнаас хойш дэлхийн олон улс орон тус улсад удийн засгийн болоод улс төрийн хоригууд тавиад байгаа. Түүний дотор Путины дэглэмийг дэмжигч ОХУ-ын тэрбумтнуудад мөн хориг тавиад байгаа билээ. Үүнтэй холбогдуулан Английн Премьер лигийн “Челси” клубийн эзэн Роман Абрамовичийг тус клубийг эзэмших ёсгүй гэсэн үзэл Англид газар аваад байсан юм. 2018 оноос Их Британид оршин суух эрхгүй болсон Абрамовичийн тус улсад байдаг үл хөдлөх хөрөнгийг ч хураах тухай яриа Орос-Украины дайнаас хойш нэлээд хүчтэй яригдаж байгаа юм. Тэгвэл Роман Абрамович өөрийн эзэмшлийн “Челси” клубийн удирдлагыг буяны сангийн итгэмжлэгдсэн төлөөлөгчид шилжүүлсэн тухай “AFPSports” зарлалаа. Роман Абрамовичийн хувьд Орос-Украины дайнтай холбоотойгоор хориг арга хэмжээнд орох магадлалтай Оросын тэрбумтнуудын нэгээр зүй ёсоор нэрлэгдэж байгаа билээ.
П.Тамир
Сэтгэгдэл (1)