Дэлхийн чансааг тэргүүлэгч 20 удаагийн Гранд Слам тэмцээний аварга Сербийн теннисчин Новак Жокович Дубайн олон улсын тэмцээнд оролцсон. Коронавирусын эсрэг вакцин хийлгээгүйн улмаас оны эхэнд Австралийн нээлттэй тэмцээнд оролцох боломжгүй болсон түүний хувьд уг тэмцээнд өндөр амжилт гаргахгүй бол дэлхийн чансааг тэргүүлэгч гэх амжилтаа алдах аюулд ороод байв.
Гэвч Новак Жокович нь өчигдөр дэлхийн чансааны 123 дээр эрэмбэтэй Чехийн тамирчин Иржи Велелыйгийн эсрэг тулж 6-4, 7-6, 7-4 харьцаатай ялагдал хүлээн тэмцээнийг өндөрлүүлсэн. Улмаар Новак Жокович 361 долоо хоногийн турш эзэмшсэн дэлхийн чансааг тэргүүлэгч гэх нэр алдраа Орос теннисчин Даниил Медведевт алдлаа.
П.Тамир