Зөвлөлт Холбоот улсын бутралын үеэр газрын тосны салбарт хүч үзэн баяжсан Оросын тэрбумтан Роман Абрамович Английн Премьер лигийн Челси клубыг эзэмшдэг билээ. Тэгвэл түүнийг авилгын гэмт хэрэгтэй холбогдуулж сүүлийн хэдэн жилийн турш шалгасаар байсан бөгөөд Роман Абрамович шүүх хуралдааны үеэр улс төрийн шийдвэрт нөлөө үзүүлэхийн тулд мөнгө төлсөн гэдгээ өөрийн биеэр хүлээн зөвшөөрсөн. Уг хэрэг явдлаас хойш Роман Абрамович 2018 онд Их Британи улсад оршин суух эрхээ сунгах гэсэн ч түүний хүсэлт буцаагдсанаар тус улс руу нэвтрэх боломжгүй болоод байсан. Гэхдээ Орос тэрбумтан саяхан Израиль улсын үнэмлэх ашиглан 2021 оны аравдугаар сард Лондон хот руу зорчсон гэнэ.
Түүний Их Британи дахь эд хөрөнгийг хэрхэх тухай хэлэлцээр өрнөөгүй байсан ч өчигдөр эхэлсэн ОХУ-ын Украин улс руу чиглэсэн зэвсэгт халдлага уг нөхцөл байдлыг өөрчлөөд байна. Роман Абрамовичийг ОХУ-ын ерөнхийлөгч Путинтэй дотно харилцаатай нэгэн хэмээн парламентын зарим гишүүд дайнтай холбон үзэж түүний Челси клубын эзэмшлийг идэвхгүй болгож бусад эд хөрөнгийг нь хурааж авах хүсэлтийг засгийн газартаа өргөн барьжээ. Уг хүсэлт дэмжигдвэл Роман Абрамовичийн тус улс дахь 152 сая фунт стерлингийн (603 тэрбум төгрөг) үнэтэй байшин болон бусад эдлэл хэрэглэлүүд нь улсын орлого болох юм. Роман Абрамович нь Челси клубээс гадна хувийн хөрөнгө оруулалтын “Millhouse” гэх компанийг мөн Их Британид эзэмшдэг.
П.Тамир
Сэтгэгдэл (1)