ОХУ Украин улсад дайн зарлан цохилт өгч эхэлснээс хойш тус улсад тавих улс төр, эдийн засгийн хоригуудаас гадна спортын ертөнцөд ч бойкотууд үргэлжилж байна. Дайн эхлүүлснээс хойш спортын ертөнцөд өрнөөд байгаа таван бойкотыг танилцуулъя.
-“Формула-1”-ийн дөрвөн удаагийн аварга Себастьян Феттель энэ улиралд ОХУ-ын Гран Прид оролцохгүй гэдгээ мэдэгдлээ.
-Европын хөлбөмбөгийн холбоо ОХУ-ын Санкт-Петербург хотыг Аваргуудын лигийн финалын тоглолтыг зохион байгуулах хотын жагсаалтаас хасна гэдгээ мэдэгдлээ.
-Германы Бундеслигийн “Шальке” өөрийн гол ивээн тэтгэгч "Газпром"-ын логог өмсгөлөөсөө хасахаа мэдэгдлээ.
-Фёдор Смолов ОХУ-ын Украинд хийж байгаа түрэмгийллийг эсэргүүцэн дуу хоолойгоо хүргэсэн ОХУ-ын анхны хөлбөмбөгчин болж байна.
-Английн “Челси” багийн эзэн Роман Абрамовичийг Их Британид оршин суухыг хориглолоо. Түүнийг Путины дэмжигч хэмээн үзжээ.
Б.Жаргал
Сэтгэгдэл (2)