Та бүхний сайн таних "Челси", "Реал Мадрид", "Тоттенхэм", "Порто", "Манчестер Юнайтед" багуудыг удирдаж явсан Португал мэргэжилтэн Жозе Моуринью Италийн Сери А лигт "Рома" клубыг удирдаж байгаа билээ. Тэгвэл өмнөх бямба гарагт "Верона" клубыг талбай дээрээ хүлээж авсан тоглолтынхоо үеэр Итали шүүгч Лука Пайреттогийн шийдвэрийг эсэргүүцэн түүнтэй маргалдаж улмаар үзэгчид рүү бөмбөг цөлсөн үйлдлийнхээ хариуд 20,000 еврогоор (65 сая төгрөг) торгуулж хоёр тоглолтын турш багаа удирдаж талбай дээр гарах эрхгүй болжээ.
Ингэснээр Спезиа болон Аталанта клубуудын эсрэг хийх чухал тоглолтуудад Рома багийн үндсэн дасгалжуулагч талбайн гаднаас багаа удирдах болжээ. Түүний хувьд өмнө нь олон удаа уг шийтгэлийг хүлээж байсан бөгөөд багийн хувцас солих өрөө рүү нууцаар нэвтэрч эхний үеийн дараах завсарлагын үеэр багийнхандаа зөвлөгөө өгч байсан гэдэг. Одоогийн байдлаар Рома клуб нь хүснэгтийн наймдугаар байранд аваргуудын лигийн эрх авах багуудаас зургаан онооны зөрөөтэй бичигдэж байна.
П.Тамир