“Бээжин 2022” өвлийн олимпын хүрээнд уран гулгалтын хосын төрөлд оролцсон Испани улсын тамирчин Лаура Баркерог допингийн шинжилгээнд бүдэрсэн болохыг ITA-аас мэдээллээ.
Түүнээс клостеболын метаболит гэх хориотой бодис илэрсэн бөгөөд ITA-ын зүгээс түүнд B сорьцоо шинжлүүлэх боломжийг өгөөд байна. 20 настай уран гулгагчийн хувьд олимпын наадамд Марко Зандроны хамт оролцож нийлбэр дүнгээрээ 11-ээр байранд шалгарсан билээ. Одоогийн байдлаар тэрээр олимпын наадамд оролцож допингийн шинжилгээнд бүдэрсэн тав дахь тамирчин болж байна.
П.Тамир