Монгол Улсын гавьяат тамирчин Э.Цэндбаатар, Г.Баярхүү нар ОХУ-ын Москва хотод мэргэжлийн боксын тэмцээнд хүч үзэж байгаа ба өчигдөр буюу хоёрдугаар сарын 22-ны өдөр МУГТ Э.Цэндбаатар хөнгөн жингийн төрөлд Азербайжаны тамирчин Рауф Агаевтай тулалдаж, хоёрдугаар раундад өрсөлдөгчөө хүнд цохилтоор цэвэр ялалт байгууллаа.
Түүний өрсөлдөгч болох Рауф Агаев нь өдгөө 38 настай, рекордын хувьд 33 ялж, 15 нокаут хийсэн туршлагатай тамирчин юм.
Т.Мөнхжаргал
Сэтгэгдэл (1)