Гранд Слам тэмцээний 20 удаагийн аварга дэлхийн хамгийн шилдэг теннисчдийн нэг Сербийн Новак Жокович Дубайн олон улсын тэмцээнд оролцож байна. Тэрээр нэгдүгээр сарын 16-нд вакцинжуулалтад хамрагдаагүй гэх шалтгаанаар Австралийн нээлттэй тэмцээнд оролцож боломжгүй болж Австрали улс түүнийг улсаасаа албадан гаргасан. Тус тэмцээнд Испани теннисчин Рафаэль Надал түрүүлж 21 дэх удаагийн Гранд Слам тэмцээний цомоо өргөж (өмнө нь Новак Жоковичтой ижил 20 түрүүтэй байсан) түүхэн амжилтыг ганцаар эзэмшиж эхэлсэн.
Ойролцоогоор гурван сар тэмцээнд оролцоогүй Новак Жокович нь Дубайн олон улсын тэмцээний эхний шатанд Италийн Лорензо Мусеттиг 6-3, 6-3 харьцаатайгаар ялж хоёрдугаар шатанд шалгараад байна. Тэрээр уг тэмцээнд нийт таван удаа түрүүлсэн ба дэлхийн чансааг тэргүүлж үлдэхийн тулд заавал өндөр амжилт үзүүлэх шаардлагатай байна. Мөн ирээдүйд зохиогдох томоохон тэмцээнүүд тамирчдын шалгуурт ихэвчлэн вакцинжуулалтад хамрагдсан байх ёстой гэх шаардлагыг тавьж байгаа тул Новак Жоковичийн үзүүлэх амжилт эрс буурах төлөвтэй байна.
П.Тамир