"Бээжин-2022" олимпын наадмын нээлтэд манай тамирчин Б.Ачбадрахын өмссөн дээл, малгайг ОУОХ-ны музейд авах хүсэлт тавиад байв.
Манай тамирчин энэхүү хүсэлтийг хүлээн авч, эх орон руугаа хөдлөхийн өмнө дээл, малгайгаа музейн төлөөлөгчид хүлээлгэн өглөө. Олимпын наадамд оролцсон Монголын тамирчдын хувцсыг үндэсний үйлдвэрлэгч Michel & Amazonka компани урласан билээ.
Эх сурвалж: МҮОХ